2021.03.25

Ж.Ганбаатар: Хүний эрх зөрчсөн албан тушаалтанд ямар хариуцлага ногдуулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа гэдэг дээр нилээн олон заалт байна. Ямар үйл ажиллагаа хийх вэ? гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Одоо байгаа иргэд эвлэлдэн нэгдээд эрхээ хамгаалж байгаа,үүнээс ялгаа байгаа юу? Хүний эрхийг хэн зөрчөөд байна вэ? гэдэг нь чухал. Албан тушаалтангууд зөрчиж байгаа. Тэдэнд ямар арга хэмжээ авах вэ? гэхээр Зөрчлийн хууль ярьдаг ч энэ хуулинд төрийн албан тушаалтаны тухай ямар ч заалт байхгүй.

Зөрчлийн хуулиар төрийн албан тушаалтанд хариуцлага оногдуулдаггүй, хамгийн харгис хууль. Иргэн, аж ахуй нэгжийг л шийтгэдэг. Хэлэлцэж байгаа хуульд гол зорилго харагдахгүй байна. Эсвэл Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж төрийн албаныханы хариуцлагын талаар оруулах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Энэ хууль Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хүний эрхийн хамгаалагч үүн дотроо мэргэшсэн хүний эрхийн зүтгэлтэн нарыг хамгаалах Олон улсын жишгийг оруулсан. НҮБ-аас Хүний эрхийн тусгай хуультай байх зөвлөмж оруулсан байдаг. Үүнийг ажлын хэсгээс дэмжсэн. Энэ хуульд хариуцлага хүлээлгэх хэд хэдэн заалт орсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn