2021.03.30
Х.Нямбаатар: Хүний эрх хамгаалагчийн нэр томъёог хэт ерөнхий тодорхойлсон байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
"Энэ хуулийн эрх зүйн байдал нь Шүгэл үлээгчийн хуулиас юугаараа ялгаатай вэ? Мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан хүний эрх хамгаалагчийн нэр томъёог тодорхойлсон нь хэт ерөнхий агуулгатай байна. Зарим тохиолдолд нам, улс төрийн зорилгоор өөрийгөө хүний эрх хамгаалагч гэдэг статусаар хүний эрх хамгаалагчийн байр сууриар улс төрийн тоглолт хийх нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол банйа.
Хүний эрх гэдэг бол маш өргөн ойлголт. Эрүүдэн шүүх гэдгээр зөвхөн хязгаарлаж ойлгож болохгүй. Би саяхан 1960 оны Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой бүлгийг уншсан. Энд хүний эрх, түүний хэрэгжих тухай баталгааг маш тодорхой заасан. Жишээлбэл хүн сурч боловсрох эрхтэй. Гэхдээ энэ эрхийг төр дараах байдлаар хангана гэж тодорхой бичсэн байна. Хүний эрх заавал бусдын эрхээр хязгаарлагдана. Тиймээс хүний эрхийг хамгаалагч гэдгээрээ бусдын эрхийг зөрчих орон зай үүсэх вий дээ."
Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn