2021.03.25

Д.Адьшаа: ХЭҮК хүний эрхийг хамгаалах талаар шинэчлэл хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Адьшаа:

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Өнөөдөр хүний эрхийг дээдлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх нь парламентийн амин чухал асуудал. Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцийн дагуу манай улс хүлээх хариуцлага гэж бий. Энэ үүргийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг тусгай хуулиар зохицуулах нь чухал юм. ХЭҮК хүний эрхийг хамгаалах талаар шинэчлэл хийх хэрэгтэй. Иргэн Чимгээгийн эрх зөрчсөн талаар анхаарах хэрэгтэй. Шударга ёс, хүний эрхийн талаар шалтаг хэлэхгүй,ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Хүний эрхийг олон хуулиар баталгаажуулсан боловч тодорхой үйл явцын үед зөрчигддөг. Үүний нэг нь иргэн Чимгээгийн асуудал. Гэхдээ улсын нууцтай холбоотой учраас нийтийн сонсгол хийхэд асуудалтай байгаа. Цаашдаа энэ асуудалд анхаарна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn