2020.12.15

Ж.Сүхбаатар: Хүний эрх зөрчсөн үйлдлийг илчилсэн, мэдээлэгчийг хамгаалах нь чухал

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.15/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, санал хэллээ.

Хүмүүсийн хүлээлтээс өөр байна. Хүний эрх зөрчсөн үйлдлийг илчилсэн, мэдээлэгчийг хамгаалах нь чухал. Нэр нь хүний эрх хамгаалагч гэж байна. Том нэртэй, зохицуулалт их шаардагдана. Үүнийг яаралтай баталж болохгүй.Тодорхойлолтоо сайн хараарай. Шүгэл үлээгч гэдэг тал уруу нь сайн харж ажиллах хэрэгтэй. Бүх хүн хүний эрх хамгаалагч. Гэхдээ бүх хүн ийм байж болохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариуллаа.

Шүгэл үлээгчтэй байнга андуурдаг. НҮБ-ын үндсэн дүрмийн 13 дээр НҮБ бол Олон улсын хуулийг хөгжүүлэн,боловсруулж байх үүрэгтэй байдаг. НҮБ-ын ансамблиас энэ чиглэлээр ийм хуулийг гаргах тунхаглалаа гаргаж, загвар хууль гаргаж өгсөн. Үүний дагуу 40 гаруй орон ийм хууль баталсан. Хууль дээр хэнийг Хүний эрх хамгаалагч гэх вэ?гэдгийг зааж өгсөн. Бид ардчилсан орон, хүний эрхийн асуудал байхгүй гэж сэтгэл ханасан байдаг. Гэхдээ хүний эрхийг хамгаалах хүн ховор байдаг юм байна.

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид:

Энэ хуулийг боловсруулсан түүх 2004 оноос эхэлж, 2016 оноос идэвхтэй ажиллаж байгаа.Субъектив эрх зөрчигдсөн тохиолдолд хууль эрх зүйгээр шийдэгдэж чадаж байна. Харин бүлэг хүмүүсийн эрх зөрчигдсөн тохиолдолд, хуулийн зохицуулалтанд учир дутагдалтай байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд,тээврийн жолооч, туслах малчин гэх мэт бүлэг хүмүүсийн эрх зөрчигдөх асуудал түгээмэл бий. Ийм хүмүүсийн эрхийг хамгаалахад чиглэгдэж, Хүний эрхийн хамгаалагч нар хамтарч ажиллах хэрэгтэй байна.Тийм учраас бие даасан хууль гарах нь зөв гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Шүгэл үлээгч буюу илчлэн мэдээлэгчийн эрхийн хуулийн төсөл хэрэгтэй байна. Авилгын эсрэг үндэсний хөтөлбөрт орсон, биелүүлэхгүй явж байна. Үүний анхааралдаа авах цаг болсон.Хүмүүс янз бүрийн хэлбэрээр шүгэл үлээгээд байна.Энэ асуудал дээр анхаарч чадвал эрүүлжүүлдэг. Энэ матаачин биш илчлэн мэдээлэгч. Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг бодит биш мэдээлэл хүргэж байгаа хүнд хариуцлага хүлээлгэх нь зөв, харин үнэн бодит мэдээлэл түгээж байгаа шүгэл үлээгчийн асуудлыг орхиж болохгүй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn