2018.11.30

Б.Баттөмөр: Засаг тогтвортой байж амжилт гардаг

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Монгол улсын эдийн засагт нааштай өөрчлөлтүүд байна. Урсгал дансны ашиг, алдагдлаас бусад бүх эдийн засгийн үзүүлэлт нааштай гарсан байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед 5,3 хувийн өсөлттэй, У.Хүрэлсүхийн өсөлттэй 6.7 хувийн өсөлттэй байна. Энэ тоонууд бүгд сайн тоонууд. 6,7 дээш өсвөл эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Хөөс үүсдэг. Тэр хөөс өөрөө өөрийгөө томруулдаг, хагаруулдаг, эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ бол бидний хамтын хөдөлмөр. Онол байдаг юм. Эдийн засаг бол байнга тэнцвэртэй байдал руугаа тэмүүлж байдаг гэдэг. Гэтэл үүнд манай улс төр нөлөөлөөд байна. Эдийн засагт нөлөөлөх улс төрийн нөлөө порцтой байх ёстой. Энэ порцоо барьж чадахгүй аюул бидэнд байна. Бид ОУВСангийн хөтөлбөрөө сайн дуусгах хэрэгтэй. Бид төрийн зохицуулалтуудаа ерөөсөө хийж чадахгүй байн. Үүнийгээ хийх хэрэгтэй. Ард түмэнд таалагдах зүйл ярих амар, харин ард түмэнд таалагдах ажил хийх хэцүү.

Анхаарах зүйл байна. Алдаж болохгүй алдаа гэж байдаг. Бидэнд алдаа байна. Улсын эдийн засгийн аюулгүй байдал, хөрш орны харилцаа гээд онцгой анхаарах асуудал байна. Зарим хүмүүс Засаг солигдох нь байдаг л асуудал гэж байна. Харин ч засаг тогтвортой байж ард түмний хүсэн хүлээсэн зүйл хийгддэг. Тийм учраас Засгаа тогтвортой байлгая хэлмээр