2018.11.30

Ж.Мөнхбат: У.Хүрэлсүх дахиад намаа хоёр хагаллаа

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Би зарчим барьж Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.  Өнөөдөр манайхан зарчим барихаа больсон. Шударга бус асуудалтай тэмцэнэ гэчхээд шударга бус сайд нартайгаа хариуцлага тооцохгүй, намынхаа асуудлыг гудамжны тэмцэж байна. Би У.Хүрэлсүх даргын хүндэлдэг. Олон жилийн өмнөөс ах дүүгийн харилцаатай явж ирсэн. Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд хийгээд барьж байгаа зарчим, хэрэгжүүлж байгаа бодлого нь буруу байгаа учраас огцор гэсэн юм. Гэтэл өчигдөр намайг хэдэн гишүүдийн хамт намаас хөөх шийдвэр хяналтын зөвлөлөөс гаргаж байна. Би нэг зүйлийг хэлж байгаа "Нам намын даргын бол хувийн компани биш" гэж.