2018.11.30

О.Содбилэг: Дубайн гэрээ хийхийг шадар сайд байсан та яагаад зогсоогоогүй вэ?

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

“Ч.Сайханбилэгийн Засгийн газар Дубайн гэрээ байгуулсантай холбоотойгоор огцруулах асуудлыг ярьсан. Тэр үед У.Хүрэлсүх та шадар сайд байсан. Тэр үед Ерөнхий сайдын дэргэд байсан хүн яагаад ийм ашиггүй гэрээ хийлгэсэн юм бэ?”

Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа.