2018.11.30

О.Содбилэг: Би Монгол улс нефтийн үйлдвэртэй болчхоосой гэж хамгийн их ажиллаж явсан хүн

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Ерөнхий сайд Байнгын хороо дээр нефтийн үйлдвэр бариулахгүй гээд байгаа хүмүүс байна Содбилэгээ гээд байх юм. Би энэ тахимд суугаа гишүүдээс нефтийн салбарт хамгийн их ажилласан туршлагатай хүн. О.Содбилэг: Би Монгол улс нефтийн үйлдвэртэй болчхоосой гэж хамгийн их ажиллаж явсан хүн. Танд хаанаас ямар мэдээлэл ирээд байна вэ. 2008 онд Казахстан,Кувейтээс газрын тос авах асуудал яригдаж эхэлсэн. Ингээд 2012 он хүртэл энэ асуудлыг бий хөөцөлдөж байсан юмаа. Мон-Ойл компанийн захирлаар томилогдож байсан. Тэр үед би намын гишүүн байсан, та Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Та мэдэж байх ёстой. 

Үндэсний нефтийн компаниудруугаа ингэж дайрч болж байна уу. Яагаад гэвэл үнэ ярихдаа Засгийн газартайгаа тохирч байгаад үнэ тогтоодог. 20 гаруй компани маш их өрсөлдөөнтэй ажилладаг шүү дээ.

Түүний асуултад Ерөнхий сайд болон Сангийн сайд хариуллаа. Тэрээр ЖДҮС-ийн зээлийн асуудал илэрсэнд баяртай байгаа. Үнэхээр зээл авсан сайд байвал огцруулахад бэлэн гэлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар