2018.11.30

А.Ундраа: Жинхэнэ ЖДҮ-ийг хараад сэтгэл өвдөж байсан

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа
Огцруулах 7 үндэслэлүүд дотроос ЖДҮС-тай холбоотой асуудлыг яримаар байна. ЖДҮ нь хэдэн төгрөгийн орлого олдог, хэдэн хүн ажилладаг, ямар бараа бүтээгдэхүүн экспортолдог гэдэг судалгаа бий. Гэтэл өнөөдөр ЖДҮ гээд сөрөг ойлголт нийгэмд үүсчихлээ.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ чиглэлээр судалж, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаатай хамтран "Вансэмбэрүү" нэртэй арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд 90 гаруй ААН-д оролцсон. Гэтэл тэр 900 сая төгрөгийг тэр 90 ААН-д арав, арван сая төгрөг өгөхөд асар их нэмэр болох байсан. Үүнийг хараад би үнэхээр харамсаж байсан. Таны өөрийн тань төрсөн дүү ЖДҮС болон яам тамгын газар дамжиж ажилласан гэдэг үнэн үү? асуумаар байна. 

Цааш цаашдаа ЖДҮС-ийн хөрөнгийн жинхэнэ ЖДҮ нарт нь өгөх, хөндлөнгийн хяналтын сайжруулах хэрэгтэй байна. Мөн бусад сангуудын үйл ажиллагаа ч гэсэн сайжруулах дээр дараагийн Засгийн газар анхаарч ажиллах ёстой.