Ц.Даваасүрэн: ЖДҮХС-аас хөвөрдөөд том том хулгайг олно
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: ЖДҮХС-аас хөвөрдөөд том том хулгайг олно
“Энэ парламентад 41 хүн анх удаагаа сонгогдсон. Эд их сайн парламентч болно эсвэл асар их холр найруулагчид болно. Өнөөдрийн асуудал бол ямар нэг эрх мэдэл албан тушаалыг булаацалдаад байгаа юм байхгүй.
Олон нийт үнэхээр муу ажиллаж байна гэвэл зайгаа тавьж өгөх ёстой. Харин утаанаас салгаж, үйлдвэрүүдээ барь гэвэл ажлаа хийгээд явахаас өөр арга байхгүй. Олон нийтийн сүлжээнээс харахад бидний ажлыг дэмжиж байгаа юм билээ. Засгийн газарт хийх асар их ажил байна. Төлөвлөгдөөд ажил нь эхэлсэн ажил ч их байна. Эрчим хүчний салбарт ч ойрын 3-4 жилд хэд хэдэн эх үүсвэрийг бий болгоно. ЖДҮ-ийн асуудал бол сайн зүйл болсон. АСЕМ, Бонд, Концесс, Үнэ тогтворжуулах гэх мэтээс хэдэн арван тэрбумаар нь хэн хэн авсныг би мэдэж байгаа шүү. Гэтэл шударга ёс яриад сууж байгааг хараад гайхаж байна. ЖДҮ-ээс эхлээд эдгээр зүйлрүү очно. Ерөнхий сайд тэр зүйлрүү хүрнэ. Харин тэр хүрэхээс өмнө ингээд тэврэлдээд зогсвол би дэмжихгүй.”
Холбоотой мэдээ
2024.12.12
2024.12.11
2024.11.09
ТББХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан