2018.11.30

Л.Элдэв-Очир: Засгийн газар итгэл өгч, ажиллаж боломж олгоё

Өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

Өнөөгийн өрнөж байгаа мэтгэлцээн, дайралцаан хэрээс хэтэрлээ. Энэ байдал ард түмний нуруу дээр дарамт болж байна. Манай намын бүлэг арай л дэндүү хагарч, улс орны тусгаар тогтнолд аюул авчирхуйц байна. 2017 оны сонгуульд бид намаараа нэг хүнд намнуулсан. Гэтэл хоорондоо намналцахаараа яасан сүрхий бие биеийнхээ мууг ухдаг юм. 

Тиймээс бид энэ Засгийн газраа ажиллуулчих хэрэгтэй. Ажиллуулаад үр дүнг нь харъя. Эндээс нэг л зүйл харагдаж байна. Хэн сайн хор найруулсан нь амжилтад хүрдэг тогтолцоо бий болсон байна. Бид энэ Засгийн газрыг цааш ажлуулж, ард түмний итгэлийг эргэж олох хэрэгтэй гэж хэлмээр байна.