2024.08.16

Т.Аубакир: Салбар хоорондын цалингийн ялгааг арилгах асуудлаар төрийн бодлогыг чиглүүлэх хэрэгтэй!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг бүхэлд нь дэмжиж байгаа.  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гишүүд өөрсдийн саналаа хэлж гэмээ нь өөрсдийнхөө тойргийн асуудал мөн улс эх орны асуудлыг шитгэж өгдөг учир зайлшгүй асуулт асууж санал хэлэх шаардлагатай. 

Нэгдүгээрт, өндөр цалинтай салбар гэхэс илүү салбар хоорондын ялгааг арилгах тал дээр төрийн бодлого чиглэх ёстой. Тухайлбал, ХАА-н салбарт үүсэж байгаа боловсон хүчний хүрэлцээ дутмаг, багшийн хомсдол бий болсон. Мөн хөдөө орон нутагт эрүүл мэндийн мэргэжилтнүүд дутагдалтай болж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан эргээд өндөр настны тэтгэвэрт гарах үед тэтгэврийн зөрүү ялгаатай болж эхэлдэг. Тиймээс суурь цалингийнхаа бодлогыг зөв авч явахгүй бол ХАА-н салбарт ажиллах сонирхолтой мэргэжилтнүүд улам багасаж байна. 14 мянган оюутантай байх ёстой ХАА-н сургууль өнөөдөр 4 мянган оюутантай байх жишээний. 

Хоёрдугаарт, Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд 7 хоногт 2 нислэгтэй, нислэгийн тийз хомс болсон асуудалтай холбогдуулан Алслагдсан аймгуудын хуваарьт нислэгүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан