2024.08.16
Ц.Мөнхтуяа: Багш нарын цалинг 1000 долларт хүргэх боломж бий юу?
УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
Боловсролын салбарт ажиллаж буй 100 гаруй мянган багш ажилчдын нийгмийн асуудалтай холбоотой 4 асуулт асууя. Боловсролын салбарт ажиллаж буй багш нарын цалин маш бага бий. Багшийн цалин 200-400 долларын хооронд бий. Өмнөх боловсролын сайд цалин мөнгө хөдөлгөсөн үүнийг хэлэх хэрэгтэй. Засгийн газарт багш нарын цалинг 1000 долларт хүргэх боломж бий юу? Багш нарын олонх гэр хороолол, түрээсийн байранд амьдардаг.
Багш нарын тэтгэврийн нас их яригддаг. Багш нарын их хурлаар энэ асуудал яригдаж, эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах санал гаргаж байсан, үүнийг эргэж харж болох уу? Багш нарын ажлын эрсдэлийн үнэлгээг хийж болох уу? 2017оны 12 сард төрийн албан хаагчийн улс төрийн эрхийг хаасан, үүнийг сэргээх боломж бий юу?
Түүний асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn