2024.08.16
М.Энхцэцэг: Эрүүл эрчим хүчний салбарыг бүтээх "хөтөлбөр" бий болгох ёстой!
УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбартай холбоотой асуудлуудыг судалж үзсэн. Үүнээс хоёр дүр зураг хурагдаж байна. Эх үүсвэрүүдийг нэлээн их хэмжээгээр барьснаар, эх үүсвэрийн дутагдлаас гарах юм байна. Мөн үнэ тарифыг зохих түвшинд хүргэнэ гэсэн дүр зураг харагдаж байна. Ингэснээр бид хүсэн хүлээгээд байгаа, эрүүл эрчим хүчний салбарыг бий болгож чадах уу. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү.
Эрүүл эрчим хүчний салбарын хүрээнд, бизнесийн хүнд суртлаас гарч, улс төрийн хараат байдлаас гарч чадах уу. Хэрэглэгчээ дээдэлж, ашиг алдагдал зардлаа хянах системийг хянаж чадах уу. Мөн үйлчилгээний чанарыг дээшлүүлж чадах уу. Эдгээр нь эрүүл эрчим хүчний салбарын энгийн зорилтууд юм. Үүнд бид бүхэн бага багаар ойртох ёстой хэмээн бодож байна.
Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн; Монгол Улсын Шадар сайд т.Доржханд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан