2024.08.16
Л.Соронзонболд: Гэр хороолол, хөдөө орон нутагт бие даасан ногоон шийдэлтэй амины орон сууц барьж амьдрах “эко систем”-ийг бүрдүүлэх шаардлагатай!
УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулж, иргэн бүрд хуримтлалын сан шинээр бүрдүүлэхээр тусгасан. Хүн бүрд тэтгэврийн нэрийн данс нээгээд өөрсдөө мөнгө байгаа юм шиг харуулаад явдаг. Үүнийг улс өөр дээрээ бүртгэдэггүй. Үүнийг хариуцсан яамд нь анхаарах ёстой.
Дэлхий дахинаа ногоон шилжилтийг эрчимжүүлэх тухай асуудал яригдаж байна. Монгол Улсын хувьд ч гэсэн үндэсний Ногоон таксономи батлаад явж байгаа. Барилга хот байгуулалтын яам дээр ногоон орон сууцны зээлийн хүү нь энгийн орон сууцны зээлээс ялгаатай байдаг мөн гэр хороолол, хөдөө орон нутагт бие даасан ногоон шийдэлтэй амины орон сууцыг барьж амьдрах эко системийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн харж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан