2024.08.16

М.Мандхай: Зүүн бүсэд хийж хэрэгжүүлэх ажлуудыг ерөнхийлөн тусгасан байгааг нарийвчлан тодорхой болгох нь зүйтэй!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Мандхай:  

“Шинэ хоршоо” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх мэт үндсэндээ том 3 хөтөлбөрийг тус заалтад тусгасан байсан. “Шинэ хоршоо” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гээд орхисон мөртөө бусад хөтөлбөрийн нарийн заалтуудыг тусгасан байна. Тэгэхээр нарийн заалтууд бүх хөтөлбөрүүд дээр хэрэгжинэ хэмээн ойлгож болох уу. Яагаад үүнийг ганцаарчилж оруулсан юм бэ? 

Зүүн бүс түүхэн аялал жуулчлал, төрөлжсөн эрчимжсэн ХАА-н дэд бүтэц гэж заасан байгаа. 1.3.6.2 заалт дээр Зүүн бүсийг эрчимжсэн ХАА-н дэд бүтцийн хувьд ХАА-н экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ гээд маш товч дурдсан. Энэ Зүүн бүсэд яг юу хийнэ хэмээн төлөвлөж байна. ХАА-н экспортыг дэмжинэ гэсэн байгаад байдаг. Яг ямар төслүүд дээр экспортыг дэмжих юм. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэхээр яг ямар төслүүд дээр хөрөнгө оруулалт татаад, тэрнийхээ эрх зүйн орчныг сайжруулах юм гэхчлэн тодорхойгүй заалт байна. Үүнийг тайлбарлаж өгнө үү?

ХАА-тай холбоотой маш олон үндэсний хөтөлбөр, бүтээн байгуулалт хэрэгжихээр зааж, үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх хамгийн гол боловсон хүчин, хүний нөөц бол ХАА-н мэргэжлийн техникийн ажилчид юм. ХАА-н яам Боловсролын яамтай ямар уялдаа холбоотой ажиллаж байна. Эдгээр хэрэгжиж байгаа хөтөлбөр дээр Боловсролын яам тусгайлсан программ гаргаж боловсон хүчин, хүний нөөцийг бэлдэх үү. Үүн дээр хариулт өгнө үү.

Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан