2021.05.14

Ж.Сүхбаатар: Иргэдийн итгэл буурсан цаг үед аюулгүй байдлын баталгаа өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.14\ нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

"УИХ-ын дарга Хүний эрх, Ардчиллын чуулган байх ёстой гэж хэлсэн билээ. Манай улс Ази дундаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай  хуулийг анх удаа баталсан юм. Цаашид Шүгэл үлээгчийн эмхтгэлийг хамгаалах тухай хуулийн төсөл нь Авилгатай тэмцэх газрын үе шатыг дамжин хүлээгдэж байна. Улс төрийн утга учир бол иргэдийн эрхийг хамгаалахад оршино гэж үзэж байна. Монгол Улсын нийгмийн гол зориж буй асуудал бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх юм. Түүнчлэн зөв зүйлийг ямар нөхцөлд илүү амжилттай хийдэг вэ гэвэл итгэл байгаа үед юм.

Камержуулах асуудал нь нийгэмд гэмт хэргийн зөрчлыг арилгах талаасаа зөв гэж харж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд камержуулалтад иргэдийн итгэх итгэл алдагдаж байна. Энгэрийн бичлэг хийдэг тал дээр асууя. Цагдаагийн энгэрт байгаа бичлэгийг ямар журмаар зохицуулж байна вэ?

Мөн 6 мянган камерын гурван мянга гаруй нь ажиллаж байна гэж авч үзэе, тэгвэл ямар албан байгууллага камерыг хянаж ажиллаж байна вэ?

Хуулийн орчинд ямар дүрэм, журмаар аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа вэ? Баталгаатай ажиллаж чадаж байна уу?

Түүнчлэн иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн асуудлыг дэмжихгүй байгаа нь хэмжээндээ биш байгаад юм. Сангаас батлагаагүй мөнгө алдагдаж байгаа учир иргэд тэнд хөрөнгө  өгөхийг хүсэхгүйтэй адил камерын зөв шийдэл дээр хүмүүс дэмжинэ шүү дээ.  

Хувь хүний халдашгүй байдал, нууц нээлттэй болчихвол цаазар авах ял буюу энэхүү бодлогыг гаргаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор цаазаар авах ял дээр ганц хоёр хүн хэлсээр гэмт хэрэгт холбогдож магадгүй учир, төр бүхэлдээ алдаа гаргаж болно гэж үзэн цаазаар авах ялыг халах болсон юм. Иймд бид цагдан хяналттай нийгмийг бий болгох аюултай тулгарч байна.

Иргэдийн итгэл буурсан энэ цагт аюулгүй байдлын баталгаа өгөх хэрэгтэй юм. Хувь хүний халдашгүй байдлын тухай хууль хэрэгтэй гэж үзэж байна. зөвхөн мэдээллийг хамгаалах бус тухайн иргэний амьдралыг хамгаалж цаашдийн үйл ажиллагаа амжиллтай явагдана.

Тиймээс цагдаагийн энгэрийн бичлэгийг хэрэгтэй үедээ асаагаад өөр нөхцөлд ашиглахгүй байх нь буруу, эсвэл тодорхой гэмт хэрэг гарч болзошгүй газар байнга асаалттай байх хэрэгтэй.

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд  Х.Нямбаатар сайд хариуллаа.