УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,13/ хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг сайн судалж үзэх нь зөв гэж бодож байна. Цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, дэвшилтэд технологийг ашиглан камержуулалтыг нэгдсэн системд оруулах тухай яригдаж байгаа юм байна. Тус асуудал дээр 3 зүйлийн анхаараасай гэж хүсэж байна.
Улсын хэмжээнд 6686 шихрэг камер байгаагааас 4216 хэвийн ажиллаж, 1251 ажиллагаагүй, 2470 нь дуу дүрсний шаардлага хангахгүй байгаа гэсэн байна. Түүнчлэн камержуулна гэж төсвөөс мөнгө авсан боловч ихэнх камер ажиллахгүй, дуу дүрсгүй, засаж янзлахгүйгээр зөвхөн камер гэсэн нэртэй байна.
Камержуулалттай байх нь гэмт хэргийг бууруулж, хулгай гэх зэргийг багасгаж байгаа юм. Тиймээс дуу, дүрсээ бичдэг байх талаас анхаарах хэрэгтэй юм. Мөн Хөдөө орон нутгийн замыг камержуулах саналтай байна. Учир нь хөдөө орон нутагт зорчиж буй жолооч хурд хэтрүүлэх, согтуу автомашин жолоодох, эгнээ байр эзлэхдээ зөрчил гаргах, шөнийн цагт холын гэрэлтэй явах асуудал их гарч байна, энэ асуудлыг анхаарах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол буурахгүй байна.
Түүнчлэн камерын аюулгүй байдлыг хангах ёстой юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бус тагнаж чагнах болж, хакердаж хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа юм. Цаашлаад сошиал сүлжээгээр ёс бусаар доромжлох нөхцөл үүсгэмээргүй байна.
Иймд тус 3 асуудал дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр анхаархыг хууль санаачлагчидаас хүсэж байна. Харин зарчмын хувьд миний зүгээс дэмжиж байна".
Б.Энх-Амгалан: Камержуулалтыг нэгдсэн стандарт, засвар үйлчилгээтэй байлгах нь чухал