2021.05.13
Х.Нямбаатар: Камержуулалтын систем нь Кибер аюулгүй байдлын хуулиар хамгаалагдана
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,13/ хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Гишүүдийн хэлсэн саналуудыг тэмдэглэж байгаа. Ерөнхий сайд ирэх 7 хоногт Цахимын багц хуулийг өргөн барина. Энд Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль орно. Энэ хуульд хаана камер байрлуулах, хаана хориглох, камерийн бичлэгийг ил болгож задлах, задалсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх гэсэн бүх зохицуулалт орсон.
Монгол улсад камерийн нэгдсэн MNS стандартыг баталгаажуулж авсан. Бид нэгдсэн систем программ хангамж, удирдлагын төвөө бий болгох юм. Үүний дараа камераа шинэчилж, өргөтгөнө. Камерийн нэгдсэн систем Замын-Үүдийн хилийн боомтоос эхлээд нийслэл хотын дугаар хорооны гудамжинд хүртэл байна. Энэ нь зөвхөн хууль тогтоох байгууллагын тодорхой ажилтан өөрийнхөө админ хаягаар авна. ингэж аюулгүй байдал талаа давхар харсан байгаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn