2021.05.13

Б.Энхбаяр: Иргэдээ тагнах, чагнах маягаар мэдээллийг задлаад байвал үр дагаврыг хэн хариуцах вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,05,13/ хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Камержуулах байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг дэмжиж байна. Гэхдээ сүүлийн үед камерийн бичлэг их ил гарах боллоо. Иргэдээ тагнах, чагнах маягаар хууль бусаар хувь хувьсгалын мэдээллийг задлаад байвал үр дагаврыг хэн хариуцах вэ? Сүүлийн үеийн камерийн бичлэгийг задалсан асуудлын эзэн тодорхой болсон уу?

2019 онд батлагдсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг цогцоор нь шинэчилж баталсан. Энэ хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орлогын хөрөнгийн 40 өөс доошгүй хувийг зарцуулна гэж сайдад эрх мэдэл олгосон байгаа. Энэ хувийг яагаад 2 хувааж байгаа вэ?   

 Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

Б.Энхбаяр: Хуулийн байгууллагын мэдээллийн технологийн асуудлыг стандартын дагуу шийдвэрлэх хэрэгтэй

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn