2018.10.11
Б.Бат-Эрдэнэ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн бодит үр дүн хүрсэн бодлого бол биеийн тамир, спортыг хөгжүүлэх
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн санаачилсан юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэдийгээр би хууль санаачлагч ч гэсэн энд цагдаа, хууль зүйн яам гээд гэмт хэрэгтэй холбоотой албаны хүмүүс ажлын хэсэг ирсэн байгаа учраас хэдэн санаа хэлмээр байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Бид аливаа асуудлыг ул үндэстэй, уг шагнаас нь, анхны хөрснөөс нь авч үзэх ёстой юм. Хүн өсөх үүр болсон гэр бүлээс нь хэрхэн эхлэх вэ? тэдний орлого, боловсролтой холбоотой асуудалд хэрхэн хандах юм. Хэд хэдэн улсын туршлага байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох хамгийн бодит үр дүн хүрсэн бодлого бол биеийн тамир, спортыг бүх нийтийн хүртээл болгож, хөгжүүлсэн байдаг. Үүнийг судалж үзэх хэрэгтэй.