2020.05.08

М.Оюунчимэг: Ерөнхий сайд шуурхай, шийдэмгий байвал асуудлыг хурдан, хариуцлагатай шийдэж болдог юм байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.08\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Үг үсэг болон утга дээр эргэж харах зүйлүүд байна. Хүчтэй шийдэмгий ерөнхий сайдтай байвал аливаа асуудлыг хурдан шуурхай хариуцлагатай шийдэж болдог гэдгийг У.Хүрэлсүх сайд харуулж байна.

Гэхдээ Ерөнхий сайд  УИХ-ын өмнө хариуцлагатай байх тал дээр өөрчлөлт хийж байж Монгол улс хөгжих юм байна гэдгийг өнөөдөр хүн бүхэн хүлээн зөвшөөрч байна. Иргэд хүртэл асуулгын хариултад хариуцлага гэж ярьж, нэхэж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр энэ хуулин дээр ч ийм өөрчлөлт оруулж өгч байна.

Нэг сайд том толгойлоод асуудал шийдэхгүй түүнд Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй байгаа тохиолдолд бид олонхоороо Ерөнхий сайдыг огцруулах бололцоог нээж өгч байна гэж харж байна.