2020.04.30

Б.Баттөмөр: Засгийн газрын тухай хууль нөхсөн дугуй шиг болсон байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулах, огцруулахдаа томилох хүний нэрийг оруулж ирнэ гэж их зөв заалт байна.  Засгийн газрын 16 сайдын 4 нь давхар дээлтэй байж болно гэж Үндсэн хуулийн заалтыг оруулсан байна. Засгийн газрын тухай хуулийг батлаад 27 жил болж байна.

Нийт 69 өөрчлөлт орсон гэдэг. Засгийн газрын тухай хуулиа шинэчилэн найруулж болдоггүй юм уу. Олон талаас нь юм нэмсээр байгаад нөхсөн дугуй шиг болсон байна. Яамдын зохион байгуулалт, сайдаа орлодоггүй дэд сайд гэх мэтчилэн асуудал их байна. Ололт амжилт байгаа ч алдаа дутагдал их байгаа учраас шинэчлэн найруулбал яасан юм бэ. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.