2020.04.30

Д.Оюунхорол: Засаглалын эрх мэдлийг тэнцвэртэй болгож, гүйцэтгэх засаглал ажлаа хийх бүрэн боломжтой болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Эрх мэдлийг тэгш хувиарлах, гүйцэтгэх засаглалын ажлыг хийх боломжийг хангаж өгөх асуудлыг олон жил ярьсан. Засаглалын эрх мэдэл тэнцвэргүй байгаа тухай их ярьсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлж УИХ-ын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг олон улсын жишигт ойртуулсан. Олон боломж бололцоо бүрдсэн. Ерөнхий сайд илүү эрх мэдэлтэй, хариуцлагатай байх боломж бүрдсэн. Олон жил Монголын төрийн тогтолцоонд байгаа эрх мэдлийн хуваарилалтын зөрчлийг арилгаж чадсан өөрчлөлт болсон. Тиймээс уг хуулийг дэмжиж байна.