М.Оюунчимэг: Зарчмын зөрүүтэй саналын томьёолол байнгын хороодын гишүүдээс гараагүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдэд танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын нэр бүхий гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийж, танилцуулгыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
1. УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, үг хэллэгийн зарим засвар хийж, эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ.
2. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт хураалгах зарчмын зөрүүтэй саналын томьёолол Байнгын хороодын гишүүдээс гараагүй.
Нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төслийг хүргүүлж байна.