2021.12.23
Х.Булгантуяа: Яаралтай тэтгэврийн хуульд шинэчлэл хийх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Иргэдийн хувьд цалин, тэтгэврээ нэмэх үү гэж асууж байгаа. 2018-2020 оноос инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэгдэж байсан харин Ковидоос шалтгаалан нэмэгдсэнгүй гэж албаны хүн хариулж байна. Удахгүй тэтгэврийн шинэчлэл явагдаад тэтгэврийн зөрүүг арилгах ажил хийгдэнэ гэж байна. Иргэдийн хувьд тэтгэврийн шинэчлэлийг хүлээж байна. Бидний хувьд ч хоёр жил хүлээлээ. Энэ асуудлыг шийдэхгүй бол байдал хүнд байгаа төдийгүй Засгийн газрыг хүлээж байгаа шүү.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn