2023.06.27

Х.Ганхуяг: Малчдын нийгмийн даатгалыг Улсын төсвөөс төлөх учиргүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.27/ хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Чуулганы хуралдаанд малчдын нийгмийн даатгалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн. Үүн дээр нэг алдаатай юм болсон байна лээ. Үүнд П.Анужин гишүүн, Х.Булгантуяа сайд хоёр буруугүй юм билээ. Уг асуудлыг өмнөх сайд нь оруулж ирсэн байна лээ. Гэхдээ би П.Анужин даргад хэлэх гээд байгаа юм.

Энэ заалтаас болж хууль чинь унах вий. Малчны нийгмийн даатгалыг яагаад улсын төсвөөс төлдөг юм бэ? Энэ заалт Үндсэн хуулийн цэцэд очих заалт шүү. Хэн нэгний сонгуулийн амлалтыг, мөнгийг улсын төсвөөс өгнө гэж байхгүй шүү! Үүнийг би хатуу анхааруулъя.

Хэрэв энэ заалт батлагдвал миний бие Үндсэн хуулийн цэцэд хандана.