Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг баталлаа
2018.10.25

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг баталлаа

Өнөөдөр /2018.10.16/ УИХ-ын нэгдсэ чуулганаар хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Hийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийнэцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай НББСШУБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 10 саын 16-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй байна. 

УИХ-ын нэгдсэн чуулган дээр ч мөн асуулт асууж, хариулт хэлэх гишүүд байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 59.3 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.