2018.02.01
Ё.Баатарбилэг:Таван жилийг долоон жил болгох асуудлыг эргэж харах хэрэгтэй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
Татвар төлөөд явж байгаа иргэд сүүлийн дуртай 5 жилээ тооцож тэтгэврээ тогтоолгодог, нөгөөх нь сайн дурын даатгал төлж байгаад сүүлийн 5 жилдээ өндөр даатгал төлж байгаад тэтгэвэр тогтоолгодог гэсэн 2 өөр зүйл байгаа.
Сангийн сайд татвар төлөхгүй явж байгаад сүүлийн 5 жил өндөр даатгал төлөөд, өндөр тэтгэвэр тогтоолгож байна гэж байна. Хэдэн хүн байна. Бодит тоогоо байнгын хорооны хурал дээр танилцуулаарай гэж хүсэж байна.
Монголын төр иргэдээ ажлын байраар хангаж байж даатгалын таван жилийг долоон жил болгох асуудлыг ярих хэрэгтэй. Хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хууль орж ирнэ. Тэр хуулин дээр тооцоо, судалгаатай орж ирвэл ямар вэ? Асуудал оруулж ирэхээр сайдууд нь үг хэлүүлдэггүй. Энэ асуудал дээр Ерөнхий сайд анхаараарай.