2021.12.23
Г.Амартүвшин: Засгийн газраас орж ирж байгаа хуультай нэгтгээд хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Тэтгэврийн хэмжээ их бага үүн дээр анхаарах хэрэгтэй. Засгийн газраас орж ирж байгаа хуультай нэгтгээд явбал дээр гэж харж байна. Тэтгэврийн хэмжээг тогтоох хугацааны хувьд сүүлийн 5 жил өндөр цалин авсан хүмүүс өндөр тэтгэвэр аваад бага цалин авч байсан хүмүүст үр дүн гарах уу? 4-5 тэрбум төгрөгийн зардал гарна гэж байна. Төсвөө шийдсэн энэ цаг үед энэ зардлаа яаж шийдэх гэж байгаа вэ?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Пүрэвдорж хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn