Д.Оюунхорол: Эрт хөдөлмөрлөх эрхээ хасуулсан эхчүүдэд анхаарах хэрэгтэй
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Иргэддээ тэтгэврийн насыг сонгох сонголт олгож байгаа гэж ойлгож байна. Эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гарна. Гэхдээ өөрсдөө сонголт хийж энэ наснаас нь хойш тэтгэвэрт гарах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг.
Монгол улс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгодог. 1990 ээд оны үед 4 хүүхэд гаргасан, 44 мянган эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөх эрхийн хассан.
Энэ эхчүүдийн тэтгэврийн нэмэгдүүлэх арга хэмжээ авах уу?
Улсын хэмжээнд 10 хүрэхгүй мянган ээж байгаа байх аа. Бусад нь тэтгэврийн насандаа шилжсэн.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг хариуллаа
1991 онд 44 мянган ээжүүдийг эрт тэтгэвэрт гаргасан. Дараа нь тэтгэврийн нас нь хүрээгүй гээд нөхөн олговор болгосон. 44 мянган ээжүүдээс ихэнх нь тэтгэврийн насанд шилжсэн.
Энэ эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар арга хэмжээ авах нь зөв гэж боддог. Гишүүдээс санал, санаачлага гарвал дэмжинэ.