Б.Бат-Эрдэнэ: УИХ, Засгийн газарт хууль хэрэгжүүлэхгүй байх сонирхолтой хүн олон байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Цаасан дээр байдаг үхмэл хуулийг нэгээр нэмсэн болж таарах гээд байна?
-Усны хэрэг эрхлэх газар болсон. Ойн газрынхан хилийн зааг тогтоох, ойн сан бүхий газрынхаа хамгаалалтын бүсийг хийх ажлынхаа ард гарсан байна. Одоо энэ ажил Геологи, уул уурхай, ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, ЭБЭХЯ-нд хүрээд хана мөргөөд байна. Уул уурхай бол Монголын аврал. Уул уурхай хөгжсөнөөр ажлын байр нэмэгдэнэ, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөгжлийн гарц гээд байдаг. Гэхдээ үүний цаадах эрсдэлийг огт тооцож үзэхгүй байна. Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарснаар уул уурйн хөгжлийг зогсоох гэж байна гэсэн буруу мэдээлэл, сөрөг ажиллагаа яваад байгаа. Тухайлбал, нинжа нарын асуудлыг яагаад ч зохицуулж чадахгүй гээд суучихдаг. Гэтэл үнэндээ энэ нинжа нар чинь шуналдаа хөтлөгдсөн, мөрийтэй тоглоомонд донтсонтой ижил болсон хэсэг бүлэг хүмүүс. Өнөөдөр асуудал хариуцсан хүмүүс нь энэ талаар тодорхой хариулт хэлэхгүй байна. Хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан журмаа боловсруулж байна гээд л байдаг. Ямар их цаг хугацаа алдаж байна вэ? Дургүйд хүчин байгаагийн нэг хэлбэр гэж харагдаж байна.
-Уул уурхайн компаниудад нөхөн төлбөр өгөхөөр болж байгаа. Харин сүйтгээд эргэн нөхөн сэргээгүй ус, газар нутаг, модыг үнэлж үзсэн үү?
-Мэргэжлийн байгууллагынхны хэлж буйгаар Монгол орны ой нийт газар нутгийн 6-8 хувийг эзэлдэг. Энэ ойг мод хэлбэрээр нь үнэлэхэд 300 их наяд төгрөгийн үнэтэй баялаг байгаа юм.
Тэгэхээр ус, газрын нөөцийг үнэлвэл юу болох вэ. Гэтэл компаниудын нэхээд байгаа нөхөн төлбөр нэмэгдсээр байгаад дөрвөн их наяд болчихоод байна.
-УИХ хуулиа баталсан юм чинь Засгийн газарт хэрэгжүүлэх шаардлагыг тавьж болохгүй юу?
-Засгийн газар дургүйд хүчгүй гэдэг хандлага гаргаж байна. УИХ-д ч хэрэгжүүлэхгүй байх арга саам хийж байгаа гишүүд байна. Энэ хуулийг батлуулахын төлөө төрийн ордны гадна иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан суулт зарлаж хуулиа батлуулсан. Үнэхээр энэ хуулийг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг алхам тугамдаа мэдэрч, цаг хугацаа шахаж шаардаж байна. Үнэндээ энэ уул уурхайн компанийнхан 10 гаруй жил Монгол орныг дамшиглаж байна. Хууль хэрэгжүүлдэггүй, улсдаа олигтой татвар төлдөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй. Нийтийн өмчийн газарт олборлолт явуулж үнэт баялгийг нь авчихаад тушаахгүй цаагуур, наагуур н хил гаалиар бусаар гаргах жишээтэй. Өнөөдөр гэхэд УИХ-аас 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 68 хувийн татварыг хүчингүй болгосон. Уул уурхайхан энэ өдрийг хүлээгээд алтаа тушаахгүй дарчихсан байна. Нинжа нарыг зохион байгуулдаг, турхирдаг хүмүүс чинь уул уурхайн компанийхан, мэргэжилтнүүд байгаа. Ийм их нэр хүндтэй, том салбар одоо шалдаа унаад байгаа шүү. Үүний нэг жишээ нь "Ухсан нүхийг уурхай, ухсан нүхээ тагалдаггүй хүнийг уурхайчин гэдэг" хэмээх хэлц үг гарсан байна.
-Уул уурхайн компаниудад нөхөн төлбөр олгох болсон. Гэхдээ үүнийг хэр үндэслэлтэй тогтоосон бэ?
-Нөхөн төлбөрийн үндэслэлийг сайн шалгах ёстой гэдгийг мэргэжлийн байгууллагынханд хэлээд байгаа. Хэчнээн хэмжээний татвар төлсөн, ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хуулиа мөрдсөн зэргийг шалгаад бодитой гэж үзвэл нөхөн төлбөрийг бөөнд нь бус хэсэгчилж өгч болно.
-Геологи, уул уурхай, ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, ЭБЭХЯ-нд очоод хуулийн хэрэгжилт гацаад байна гэж та хэллээ. УИХ, Засгийн газрын гишүүд уул уурхайн компанитай холбоотой, өөрийн эрх ашиг явж байгаа нь нөлөөлөөд байгаа юм биш үү?
-Усны сав газар, ойн can бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байх сонирхолтой хүмүүс УИХ, Засгийн газар гээд төрийн бүхий л салаа мөчир бүрт байна. Уул уурхайн чиглэлээр ажилладаг, сонирхол нь нэгдэж байдаг хүмүүс хэвлэл ашиглан "Энэ салбар Монголын цорын ганц хөгжил. Үүнийг эсэргүүцээд байгаа цөөхөн хэсэг хүн байна" хэмээн ард түмний тархийг угааж байна. Байгалийн баялгийг асар хямд аргаар ашиглах муу технологи дэлхийд олон бий. Түүний нэг жишээ нь ард түмний ядуу байдалд тоглож нинжа нарыг бий болгож газар нутгаа хамгаалъя гэсэн гэсэн хүмүүсийн өмнөөс сөргүүлээд тавьчихаж байна. Ингээд ард түмнийг хооронд нь сөргүүлж байгаа хамаг ашиг орлогыг нөгөө компанийхан хүртчихдэг болжээ. Монголын нийт ард түмэн уух ус, гишгих газар, амьсгалах агаар бүхнээс чухал гэдгийг ойлгож байгаа.
-Энэ хууль хэрэгжсэнээр их хэмжээний газар нутаг хамгаалалтад орж уул уурхайн салбарт хүндрэл учирна гэсэн сөрөг мэдээлэл яваад байгаа?
-Уул уурхай салба,рыгхааж боож. үйлдвэрлэл явуулахгүй гэж хэлээгүй. Харин хамгийн орчин үеийн байгальд хоргүй технологиор үйлдвэрлэлээ явуулахыг шаардаж байна. Ингэснээр иргэдийн амдрах орчны тэнцвэртэй байдлыг хадгалах юм. Нийт газар нутгийн 30 гаруй хувийг хамгаалалтад орно.