2013.09.19

Д.Батцогт: Энэ хуулийн өөрчлөлтөд хөнгөн хуумгай хандаж болохгүй

“Урт нэртэй хууль" дагасан уйл явдал буюу Төрийн ордон руу буудаж, тэсрэх бөмбөгөөр иргэдийг цочоосон “Гал үндэстэн”хөдөлгөөнийхний эсэргүүцлийн арга хэмжээг иргэд хэрхэн үзэж буй байр суурийг сонирхлоо. Тэдэнд “байгаль хамгаалагчдын үйлдэл зөв үү, “Урт нэртэй хууль”- ийн ач холбогдлыг хэрхэн үнэлж байгаа болон өөрчлөлт оруулах нь зөв уу гэсэн асуултыг тавьсан юм.

-“Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах асуудалд нэлээн болгоомжтой хандах ёстой. Зэрлэг онгон байгалиа хамгаалж үлдэхэд чиглэсэн хэрэгтэй хуулиудын нэг бол яах аргагүй “Урт нэртэй” хууль.

Засгийн газраас одоо өргөн барьж хэлэлцэх гэж байгаа төсөл бол хуулийг хэрэгжүүлэх журамд л өөрчлөлт оруулах талаар тусгаснаас биш хуульд нь ганц ч үг үсгийн өөрчлөлт оруулахгүй гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа.

Миний хувьд энэ хуульд өөрчлөлт оруулж болно. Гэхдээ заавал ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэж хөнгөн хуумгай хандаж болохгүй гэж бодож байгаа.

Энэ хуульд анхнаасаа тооцоо судалгаа муутай, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандсанаас болж ийм үр дагавар гарч байгааг хууль санаачлагчид хэлдэг. Тиймээс ард нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, ул суурь, судалгаатай хандаж асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Ашгүй өнөөдрийн /өчигдөр/ байнгын хор хуралдаан дээр гишүүдийн дийлэнх олонх хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Харин дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж, тэр ажлын хэсэгт миний бие орсон байгаа.

Жагсаал цуглаан удирдаж явахдаа аль болох хууль зөрчихгүй, үймээн самуун дэгдээхгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй

Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулах асуудал ямар хэм хэмжээнд байх вэ гэдгийг өөрийнхөө зүгээс сайн судалж үзнэ бодож байгаа. Харин энэ хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн үйл явцын тухайд юуны өмнө манайх ардчилсан улс, чөлөөтэй жагсч, цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь түмэнд бүрэн байгаа.

Гэхдээ энэ бүхэнд хэмжээ хязгаар байх ёстой. Миний хувьд жагсаал цуглаан хийж тэмцэж явсан. Жагсаал цуглаан удирдаж явахдаа аль болох хууль зөрчихгүй, үймээн самуун дэгдээхгүй байхыг эрмэлзэж ирсэн.

Ийм мэтийн буруу үйл явдлаас болоод хуулийн дагуу үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хаачих гэж харж байгаагаа хэлье. Нөгөө талаас өнөөдөр буу зэвсгийг хэн дуртай нь бариад олон нийтийн газар явж байдгийг энэ тохиолдол харууллаа. 3 манай хууль хяналтын болон аюулгүй байд чиг үүрэг бүхий байгууллагууд ажлаа хэр хийж байгаад дүн тавьж болохоор.

Ер нь Монголд терроризм ойрхон болчихсон байна. Тиймээс засаг, жагсаал цуглаан хийж байгаа иргэдийн аль аль нь анхаарах шаардлагатай байгаа.