УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ХЭҮК-т ханджээ
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.04.14

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ХЭҮК-т ханджээ

Газрын тухай хууль болон холбогдох бусад хуульд иргэний өмчилсөн газар нь хувийн өмч байхаар зааж, түүнийгээ захиран зарцуулах эрх нь өмчлөгчийн бүрэн эрх гэж тунхагласан атал Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-аас гаргасан шийдвэрийн хүрээнд дээрх эрх зөрчигдөж буй талаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хөндөж, Хүний эрхийн үндэсний комисст өнөөдөр ханджээ.

Тэрээр энэ тухай “Иргэн хувийн өмчийн газраа хэдээр үнэлэх, захиран зарцуулах эрх нь зөвхөн хуулиар хязгаарлагдана. УИХ нь иргэний газрыг албадан хурааж, нөхөх олговор олгох эрхийг НИТХ-д олгоогүй. Ийм байтал хуулиас давсан асуудал үүссэн байж болзошгүй тул энэ асуудлыг судлан хариу ирүүлэхийг хүсье” гэжээ.