Өмчлүүлж байгаа газрын нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэнэ
Нийслэлийн Удирдлагын зевлөлийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төвлөсөн 52 байршлын газарт нийгмийн дэд бүтцийг бий болгох асуудлыг хэлэлцлээ.
Айл буухаас өмнө сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний төвүүдийн барилга байгууламж барих газрыг тохижуулах шаардлага гарч байгааг албаны хүмүүс онцолсон. Тиймээс өчигдрийн хуралдаанд орж ирсэн энэхүү асуудлыг Удирдлагын зөвлөлийн гишүүд цаг үеэ олсон асуудал хэмээж байсан юм.
Цаг агаар дулаарч, газар гэсэхээр 2014 оноос өмчлүүлж эхэлсэн арван байршилд газар авсан иргэд өмчилсөн газартаа хашаа барьж, нүүх ажил эхэлнэ. Тиймээс нийгмийн дэд бүтцийг даруй шаардлагатайг онцолж байна. Учир нь нийгмийн дэд бүтцийг шийдэхийг газрыг эхэлж тодорхой болгох гэнэ. Нийслэлийн Еренхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн хэлж буйгаар эхний ээлжинд газар өмчлүүлсэн арван байршилд л энэ асуудлыг шийдэхийн тулд 86 зураг гаргах шаардлагатай ажээ.
Мөн газар олгосон бүсийг гэр хорооллын бүс болгохгүйн тулд дэд бүтцийг нь шийдэж, суурьших иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй тухай ч хэлсэн юм. Харин хотын дарга Э.Бат-Үүл тохилог сууц бүхий хороолол болгохын тулд асуудлыг эхнээс нь нарийвчлан шийдэх ёстой гэдэг саналыг гаргасан юм. Түүнчлэн газрыг зохион байгуулахдаа хогийн савыг хаана байрлуулах вэ зэргээр нарийн асуудлуудыг бүгдийг нь төлөвлөлттэй шийдэх ёстой гэсэн саналыг хэлсэн юм.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нийгмийн дэд бүтцээс гадна цахилгаан, ус, автобусны буудал зэргийг хэрхэн шийдэх талаар тодруулсан. Харин нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж газар өмчлүүлж буй байршлуудын хаана, ямар зориулалттай барилга байгууламж барих талаархи мэдээллийг танилцуулах боломжтойг дурдсан юм. Мөн тэрээр инженерийн шугам сүлжээний явах трассууд болон айлуудын холбогдох шугамуудыг гудмуудаар нь шийдэж байгааг онцолсон байна лээ. Тиймээс тухайн байршил руу очих төв зам болон инженерийн шугамын мэдээллийг хуралд оруулж танилцуулах юм байна.
Э.Бат-Үүл: Хөгжүүлэгчкомпаниудад газрыг өргөн зураасаар нь өгье гэж байгаа
Хуралдааны үеэр хотын дарга энэ талаарх зарим мэдээллийг өгсөн юм. Тэрээр "Бохир, дулааны шугам гэх мэт инженер болон нийгмийн бүтцийг айлуудыг сууршихаас өмне нь шийдэх зүйтэй. Гэхдээ энэ ажлыг хийхэд хотоос мөнгө гаргах боломжгүй. Тиймээс Нацагдорж дарга бид өмнө нь ярилцсан. Хөгжүүлэгч компаниудад газрыг өргөн зурвасаар нь өгье гэж.
Тэгэхээр хөгжүүлэгч компаниуд хөрөнгөө гаргаад автозам, инженерийн шугамаа тавьчихна" гэсэн юм. Дашрамд сонирхуулахад хотын зүгээс өмчлүүлэх байршлуудын дэд бүтцийг шийдэхийн тулд цахилгааны асуудлыг хувийн хэвшлийнхнээр хийлгэх тухай төслийг боловсруулан, хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Хэрэв тус хөтөлбөр батлагдвал өмчлүүлэх 52 байршлын цахилгааны асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Мөн нийгмийн дэд бүцтийн асуудпыг шийдэх асуудлыг хотын зүгээс хэдийнэ шийдэж эхэлсэнг манай сонин уншигчиддаа танилцуулсан.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 хороонд 120 хүүхдийн цэцэрлэг, 300 хүүхдийн бага сургуулийн цогцолбор баригдаж байгаа. Тус цогцолбор 2015-2016 оны хичээлийн жилд ашиглалтад орох юм. Ингэснээр тухайн байршилд газар өмчилсөн 560 өрхийн хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн асуудал шийдэгдэх юм. Ямартай ч өчигдөр хуралдсан хуралдааны тус асуудлыг хотын дарга дэмжин захирамж гаргалаа.