ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Дахин төлөвлөлтийг битгий улстөржүүл

2015.03.27

Дугаар : 30838
Дахин төлөвлөлтийг битгий улстөржүүл
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

Энэ төслийг хэтэрхий улстөржүүлээд байгаа нь харамсалтай. Төслийг хэрэгжүүлэх цагаас эхлэн “Инженерийн мэдлэггүй, худлаа ярилаа, төсөл бүтэхгүй” гэх мэтээр дайрч давшилж, шүүмжилж байсан. Бид “Битгий улстөржүүлээд байгаач. Иргэдийг сайхан амьдруулахын тулд ийм ажил эхлүүллээ”гэж гуйж, тайлбарласаар ирсэн.

Хэтэрхий их улстөржүүлээд байгаа Барилга хот байгуулалтын яамныхан төслийн явцыг газар дээр нь очоод үзэх хэрэгтэй. Барилгын компаниуд маань төслөө хэрэгжүүлэх гэж багагүй хөрөнгө мөнгийг зарцуулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 80-100 мянган айлын орон сууц баригдана.

Одоохондоо байрны эрэлт их байна. Барилгын компаниуд газрыг нь чөлөөлөх айлуудтайгаа тохиролцож байна. Чөлөөллөө гэхэд айлуудыг нь түрээсийн байраар хангаж байгаа шүү дээ. Зүгээр жишээ болгон ярья  л даа. 100 айлын 90 зөвшөөрчихлөө гэж бодъё.

Гэтэл10 нь зөвшөөрөхгүй. Эсвэл дааж давшгүй үнэ хэлнэ. Тэгээд 10 хувиас нь болоод үлдсэн 90 хувь нь сайхан орчинд амьдрах эрхгүй болж байгаа юм. Үүнийг албадан чөлөөлөх хууль эрхзүйн орчин байхгүй. Хувийн өмчид төр халдах ёсгүй.

Эх сурвалж: News.mn

Дахин төлөвлөлт бол шоу

2015.03.27

Дугаар : 30839
Дахин төлөвлөлт бол шоу
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Дахин төлөвлөлт бол шоу. Энэ бол маргаангүй үнэн. Дахин төлөвлөлт бол инженэрийн шугам сүлжээ очсон гэзэр л хийгдэх боломж бий. Гэтэл дэд бүтцээ хийгээгүй байж, дахин төлөвлөлт хийнэ гэж ард түмний санаа сэтгэлийг үймүүлж, бухимдал үүсгээд, горьдлого төрүүлээд хийж чадахгүй болохоороо иргэдээсээ асууж шийдэж байгаа гэсэн жүжигт нийслэлийн удирдлагууд гаршаад байна.

Бүр ажиллах арга барил нь болчихсон. Түүнчлэн компаниуд иргэдийн өмчийг нь үнэлдэггүй, ямар нэг байдлаар гэрээ, хэлцэл байгуулсан ч түүнийгээ биелүүлдэггүй, хуурч залилах гэж оролддог талаар олон иргэн ярьж байсан. Үүнийг хууль, эрх зүйн талаас нь зохицуулах шаардлагатай байгаа юм.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, өмч хөрөнгөд нь зүй бусаар халдахгүй байх гэсэн Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөөр байх уу гэдэг нь энэхүү асуудлын гол болчихоод байна.

Төр энэ ажилд инженерийн байгууламж зэрэг томоохон, суурь дэд бүтцийн асуудлыг нь л шийдээд өгчихвөл бусдыг нь бизнесийн зарчмаар явуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тухайн байршилд орон сууц барих гэж байгаа төсөл хэрэгжүүлэгч хийгээд эд хөрөнгө, газраа үнэлүүлэх гэж байгаа иргэдийн аль алинд нь чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллах боломж олгосон нь дээр гэж бодож байна.

Ер нь Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг 2009 онд анх тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар санаачилж, Сүхбаатар дүүрэгт Долдугаар хороолол нэртэйгээр эхлүүлсэн. 2009 онд иргэдэд ам метрийг нь 100 мянган төгрөгөөр тооцож нөхөн олговор өгч байсан.

Эх сурвалж: ТВ9


37ХҮНДЭМЖИВ
Дэмжих
28ХҮНДЭМЖИВ
Дэмжих