Л.Болдод Элчин сайд одон гардууллаа
2011.07.08

Л.Болдод Элчин сайд одон гардууллаа

Украин Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдод Украин улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Юрий Костенко өнөөдөр Ярослав хааны хоёрдугаар зэргийн одон гардуулан өглөө. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Төрийн дээд шагнал болох  Ярослав хааны нэгдүгээр зэргийн одонгоо гардуулсан юм.  “Дэлхийн улс түмний хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол, Украины харилцааг идэвхжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг Украины төр, ард түмэн өндрөөр үнэлж, энэхүү шагналыг Ерөнхийлөгчийнхөө нэрийн өмнөөс гардуулж байна” гэж Элчин сайд энэ үеэр онцоллоо. XI зуунд Киевийн Орос гүрнийг захирч, түүхэнд Ярослав Мудрый нэрээр алдаршсан хааны шагналыг Украин улсын төрөөс 1995 онд бий болгожээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.