М.Энхболд: 30 сая юанийн буцалтгүй тусламж олгоно
2011.06.13

М.Энхболд: 30 сая юанийн буцалтгүй тусламж олгоно

Монгол Улс-БНХАУ-ын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ХII хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд Засгийн газрын Шадар сайд М.Энхболд сэтгүүлчдийн асуултад товч хариулт өгсөн юм.
-Хоёр талын хамтын ажиллагааны комиссын хуралдаанаас гарсан гол үр дүн юу байсан бэ?


-Өнөөдөр Монгол Улс-БНХАУ-ын Худадаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ойрын үед бидний өмнө тулгамдаж байсан хэд хэдэн асуудлыг эцэслэн шийдэж тодорхой хариу гарч байна. Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралд БНХАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монголын талд 30 сая юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийн буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо. Өмнө нь Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр ийм хэмжээний тусламжийг Хятадын Засгийн газрын зүгээс амладаггүй байсан. Энэ удаа амлаж байгаа нь хоёр орны харилцаанд Хятадын Засгийн газар их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Мөн Хятадын ЭКСИМ банкны 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих 100 сая ам.долларын орон сууцны дэд бүтэц бүрдүүлэх төсөл, 60 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөөр  төмөр замын салбарт хийх төслийн ажил эхлэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцсэн асуудлаар 20 орчим зүйл заалттай тусгай протокол гаргасан. Түүнд цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд баримтлах зарчын гол асуудлууд, зарим тодорхой асуудлаар шийдэл гаргасан протокол гаргалаа.

-Хятадад хийх дараагийн хурал хэзээ болох вэ?

-Дараагийн хурал 2013 онд Бээжин хотод болно. Түүгээр энэ удаагийн хурлын үр дүнг ярилцана. Өмнөх 2009 оны хурлын үр дүн 80 орчим хувьтай байгааг сая ярилцлаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.