2013.09.05

Ээлжит бус чуулган энэ сарын 16-нд болно

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал хүнд байдалд орж, долларын ханшны өсөлтийг барьж чадахгүйд хүрээд байгаа. Тиймд УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 16-ны өдөр яаралтай хуралдахаар товлосон байна.

Ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр Засгийн газраас боловсруулсан төсөл, шинэ хөрөнгө оруулалтын тухай хуулийг тус тус хэлэлцэхээр болжээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Эдийн засгийн хүндрэлтэй асуудал, ялангуяа валютын ханшны өсөлт, уул уурхайн салбартай холбоотой асуудлуудаар ярилцах байх гэсэн ойлголттой байна гэлээ.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, Оюутолгойн асуудлаар бид хэдэн зуун жилийн төсвөө алдах гээд байна. Ээлжит бус чуулганаар энэ талаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн юм.

Төсөвт тодотгол хийх асуудлын тухайд ээлжит бус чуулганаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.