Байнгын хорооны гишүүд яамны ажилтай танилцав
Монголын Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан.
2013.08.23

Байнгын хорооны гишүүд яамны ажилтай танилцав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Ц.Цолмон, Д.Ганбат нар “Чингис бонд”-ын хөрөнгөөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн явц байдалтай танилцжээ. Монгол Улсын Засгийн газрын энэ оны 126 дүгээр тогтоолоор ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлд таван чиглэлээр 68,8 сая ам.долларын санхүүжилт хийсээр болсон юм. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн бүтэц бүрэн бүрдээгүйгээс төслийн санхүүжилт нэлээд удсан боловч энэ оны найддугаар сарын 12-ны өдөр “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох дөрвөлсөн гэрээ”-г Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Голомт банк хамтран байгуулсан.