Г.Баярсайхан: Ээлжит бус чуулган ойрын хугацаанд хуралдах нь зүйтэй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.08.13

Г.Баярсайхан: Ээлжит бус чуулган ойрын хугацаанд хуралдах нь зүйтэй

Эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хурал­дуулах шаардлагатай байна. Улс орны эдийн зас­гийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотой ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд зарла­на гэсэн хүлээлт ч бий боллоо.

Үүнтэй холбоотой­гоор УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт зар­лан хуралдаж магадгүй гэх яриа тарсан юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулган хурал­дуу­лахыг шаардсан бөгөөд УИХ-ын даргын зөв­лөл ойрын хугацаанд энэ асуудлаар хуралдаж магад­гүй аж.

Ингээд ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар УИХ-ын зарим гишүүний саналыг сонслоо.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: 

УИХ-ын даргын зөвлөл ойрын хугацаанд хуралдах нь зүйтэй.

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй төв­шинд хүрчихлээ.  Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган ойрын хугацаанд хуралдах нь зүйтэй гэж үзэж бай­на.

Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалт зогсчих­сон байгаа учраас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа.

Иймд УИХ-ын даргын зөв­лөл ойрын хугацаанд хуралдах нь зүйтэй.