2025.06.26

С.Зулпхар: Түүхэн он цагтай холбоотой, түүхэн төр улстай холбоотой түүхийн асуудал учраас түүхчдийн болон судлаачдын санал дүгнэлтийг нэмж оруулсан уу?

УИХ-ын чуулганы 2025/06/26ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг / Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, нарын 40 гишүүний санаачлан боловсруулсан 2025/06/23ны өдөр өргөн мэдүүлсэн/-хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан болно.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Б.Жаргалан нарын гишүүдийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг зарчмынх нь хувьд бүрэн дэмжиж байна. Монголчууд бидний төрт улс нийгэм соёлын аливаа түүхэн үйл явдал ямар ч эргэлзээгүй бол бидний хамтын үнэт зүйл байх ёстой үнэт зүйл байсаар байгаа. Нөгөөтээгүүр үндэстний нэгдмэл үнэт зүйлийн илэрхийлэл учраас үүнтэй уялдсан түүхэн цаг үеийг бид тэмдэглэх асуудал дээр бүгд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Хуулийн төсөлд Тулгар төр байгуулагдсаны Их Монгол Улс байгуулагдсаны үндэсний эрх чөлөөний хувьсгал болон Ардчилсан хувьсгалын түүхэн цаг үеийг нэгдсэн байдлаар. Жишээ нь Үндэснийих баяр наадмын үеэр тэмдэглэж байх ёстой юм гэсэн санаачилга байна. Үүнийг онцгойлон сайшааж байна. Учир нь бид түүхэндээ эзэн болж байх ёстой. Тухайлбал тулгар төртэй холбоотой түүхэн он цагийг зарим улсын зэвсэгт хүчний байгуулагдсаны түүхэн он цаг болгоод тэмдэглээд явж байдаг ийм улсууд бол байгаа юм. Тэгэхлээр Монголын газар нутаг дээр байгуулагдсан анхны Тулгар төр. Анхны төр улс учраас энэ түүхийг бид наадмын үеэр онцгойлон тэмдэглэх ёстой гэсэн байр суурьтай байна. Нөгөөтээгүүр ардчилсан хувьсгал бол монголчууд бидний хамтын бүтээл, хамтын хүсэл эрмэлзэл, хамтын үр дүн байсан учраас үүнийг түүхэн утгаар нь тэмдэглэх ёстой. Хуульчилж өгч байгаа нь их чухал байна. Б.Жаргалан гишүүнээс асуух хоёр асуулт байна.

Нэгдүгээрт, танилцуулга уншсан тодорхой жилүүдэд наадмын үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдээр саяынтүүхэн он цагуудыг оруулсан байдлаар хэрэглэсэн байна. Дефакто хэрэглэж байсан түүхэн он цагийг Деюрий буюу хууль ёсны болгож байна гэж ойлгож байна. Энэ зөв үү?

Хоёрдугаарт нь Мэдээж хэрэг түүхэн он цагтай холбоотой, түүхэн төр улстай холбоотой түүхийн асуудал учраас түүхчдийн болон судлаачдын санал дүгнэлтийг нэмж оруулсан уу? Үүнтэй холбоотой асуудлыг та бүхэн судалсан уу? гэсэн.

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Б.Жаргалан хариуллаа.