Эдийн засгийн байнгын хорооныхон
2013.08.13
УИХ-ын зарим гишүүн ажилдаа орлоо
Улс орны эдийн засаг хямралын өмнө ирчихээд байгаа энэ үед УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй гэдэг санал олон хүнээс гарч байна.
Гэсэн ч УИХ-ын ээлжит бус чуулган ойрын үед хуралдахгүй нь бололтой. Тэгвэл УИХ-ын зарим гишүүн, байнгын хороодын ажил эхэлжээ.
Өчигдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанкны удирдлагуудтай уулзаж эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонссон байна.
Улс орны эдийн засгийн байдал хүндэрч болзошгүй байгаа энэ үед их хурлын гишүүд асуудалд ийнхүү анхаарлаа хандуулж эхэллээ.