“Төрийн албаны Мерит тогтолцоо туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалтын талаар мэдээлэл хийлээ.
2013.09.04

Олон улсын төрийн албаны чуулга уулзалтад 14 орны төлөөлөл оролцоно

“Төрийн албаны Мерит тогтолцоо туршлага сургамж, сорилт боломж” сэдэвт олон улсын чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа мэдээллээ.

Тус хэвлэлийн хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга С.Цэдэндамба “Энэхүү үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд идэвхтэй, тогтмол оролцож, ардчилал, нийгмийн шинэчлэлийн үйл явцыг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлэн 2011 оны чуулга уулзалтаас Монгол Улсад уг чуулганыг зохион байгуулах эрхийг өгсөн.

Чуулганыг зохион байгуулснаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл бусад орнуудын төлөөлөгчидтэй төрийн албаны тогтолцооны талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, тулгарч буй бэрхшээл, сургамж, ололт амжилтынхаа талаар санал бодол, туршлагаа солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх таатай боломжийг олгож байгаа” гэлээ.

Төрийн ордонд хоёр өдөр болох уг чуулга уулзалтад Канад, БНХАУ, БНСУ, Франц, Кувейт, Армен, Вьетнам, Энэтхэг зэрэг 14 орны Төрийн албаны төв байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм байна