Б.Гарамгайбаатар: Хэлэлцэх асуудал нь тодорхойгүй учир зөв, буруу гэх боломжгүй
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2013.08.13

Б.Гарамгайбаатар: Хэлэлцэх асуудал нь тодорхойгүй учир зөв, буруу гэх боломжгүй

Эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хурал­дуулах шаардлагатай байна. Улс орны эдийн зас­гийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотой ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд зарла­на гэсэн хүлээлт ч бий боллоо.

Үүнтэй холбоотой­гоор УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт зар­лан хуралдаж магадгүй гэх яриа тарсан юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулган хурал­дуу­лахыг шаардсан бөгөөд УИХ-ын даргын зөв­лөл ойрын хугацаанд энэ асуудлаар хуралдаж магад­гүй аж.

Ингээд ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар УИХ-ын зарим гишүүний саналыг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

-Ээлжит бус чуулганыг хуралдуулах болсон талаар мэдээлэлгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах ажлыг Засгийн газар Монголбанктай хамтран хийж байгаа.

Ээлжит бус чуулганаар юуг хэлэлцэх гэж байгаа талаар мэдээлэлгүй байгаа учраас хуралдах нь зөв буруу гэж хэлэх боломжгүй. Гэхдээ ээлжит бус чуулганыг хуралдуулах боломж бий.