С.Эрдэнэ: УИХ МАН-ын шаардлагаар хуралдчихдаг юм биш
УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.08.13

С.Эрдэнэ: УИХ МАН-ын шаардлагаар хуралдчихдаг юм биш

Эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хурал­дуулах шаардлагатай байна. Улс орны эдийн зас­гийн нөхцөл байдал сайнгүй байгаатай холбоотой ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд зарла­на гэсэн хүлээлт ч бий боллоо.

Үүнтэй холбоотой­гоор УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт зар­лан хуралдаж магадгүй гэх яриа тарсан юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулган хурал­дуу­лахыг шаардсан бөгөөд УИХ-ын даргын зөв­лөл ойрын хугацаанд энэ асуудлаар хуралдаж магад­гүй аж.

Ингээд ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар УИХ-ын зарим гишүүний саналыг сонслоо.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

 -МАН шаардаад УИХ хуралдчихдаг юм биш шүү дээ. МАН-ынхан өмнө нь засгийн эрх барьж байхдаа олон будлиан тарьж байсан. Харин одоо иргэд, сонгогчдоос оноо авах гэж л ийм юм яриад явж байна гэж бодож байна. Засгийн газрын гишүүд ажлаа хийж байгаа.

Нэг улс төрийн хүчин шаардсаны төлөө УИХ хуралдах нь утгагүй хэрэг.

Бид улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийгээд бодлогоо тодорхойлоод ажиллаж байгаа. Хэрвээ ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл Засгийн газар УИХ-д саналаа оруулна. Одоогоор УИХ-д ийм санал оруулаагүй байгаа.

Ээлжит бус чуулганыг зарлахын тулд юу хэлэлцэж, ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Түүнээс биш нэг улс төрийн хүчин ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсаны төлөө УИХ хуралдах нь утгагүй хэрэг.