С.Бямбацогт гишүүний тэвчээр алдрав
С.Бямбацогт гишүүний тэвчээр алдарч эхлэв бололтой. Тэрбээр өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдааны үеэр эрх баригчдад хандан
“Буруугаа бусад руу чихэх ямар байдгийг харуулна хэмээн” ширүүхэн хэлсэн юм. Мөн тэрбээр засгийн эрх барьж байгаа АН-ын зарим гишүүнээс хариуцлага нэхнэ гэдгээ ч хэллээ.
Өмнө нь С.Бямбацогт гишүүн Засгийн газрын гишүүд болоод эрх барьж буй улс төрийн хүчнийхний ажилд хүлээцтэй хандаж, шүүмжлэхээс илүү ажил хийх боломжийг нь олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын хувиар асуудалд хүлээцтэй хандахыг зорьж ирсэн юм. Гэтэл эрх баригчдын хийсэн үйлдэл, хэлсэн үг нь түүний тэвчээр алдрахад хүргэсэн бололтой. Тэрбээр эрх баригчдад хандан ширүүхэн үгс чулуудаж эхэллээ.