УИХ-ын гишүүн Д.Оюунхорол намын эмэгтэйчүүдэд лекц уншив
Д.Оюунхорол: Улсын Их Хурлын гишүүн
2013.02.28

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол намын эмэгтэйчүүдэд лекц уншив

Улстөрийн ууган хүчин МАН-ын үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд аймаг, дүүргийн ИТХ-д МАН-аас сонгогдсон эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан «Нутгийн удирдлагыг чадавхжуулах нь» сургалт Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Сургалтын үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин «МАН ба Эх орончдын өдөр намын өнөөгийн байр суурь» сэдэвт илтгэл тавьсан юм. Мөн УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхий лекц Д. Оюунхорол «МАН-ын ажилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь, намын бүх шатны байгууллага намын дэргэдэх ТББ-ууд хамтран ажиллах нь» сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Түүнчлэн МАН-ын зарим удирдлага, намын дэргэдэх байгууллагын төлөөллүүд тухайлсан сэдвээр лекц уншлаа.

Эмэгтэйчүүдэд зориулсан уг сургалт өнөөдөр өндөрлөх бөгөөд төгсөгчдөд сертификат гардуулах ёслолд намын удирдлагууд оролцох юм байна.