Хөдөлмөрийн яам үйлдвэрчний эвлэлтэй хамтарна
Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2013-2014 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам, Хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтран ажиллахаар болжээ.
Улмаар “Жижиг, дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээ, албан бус салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн хэлэлцээр”-ийг байгуулж, салбарын сайд Я.Санжмятав болон үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагууд гарын үсэг зүрах аж. Хэлэлцээрийн үр дүнд талууд хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, ажилчдын нийгмийн хамгааллын асуудал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжлийг хангах, аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хамтарч ажиллах юм байна.