“АЖИЛТАЙ ӨРХ - АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ БОЛНО
2025.05.15

“АЖИЛТАЙ ӨРХ - АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ БОЛНО

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээр “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Улс орны хөгжлийн тулгуур багана, тогтвортой хөгжлийн үндэс болсон гэр бүлээ хайрлан хамгаалж, гэр бүлийн гишүүн бүр хариуцлагатай, эрүүл энх, элэг бүтэн, аз жаргалтай мөч бүрдээ хамтдаа байж, БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ зориулцгаая.

2024 онд Монгол Улсын Засгийн газар гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийг Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг гэж үзэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулж, нийгмийн үндсэн нэгж “гэр бүл”-ийг дэмжих, ялангуяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг цогцоор анхааран ажиллаж байна.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийг маргааш (2025.05.15 ) Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийн үеэр:

  • Хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх;
  • Хөдөлмөрийн яармаг арга хэмжээ зохион байгуулах;
  • Нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар үзүүлэх;
  • Нийгмийн даатгалын үйлчилгээ газар дээр нь болон онлайнаар үзүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;
  • Өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн мэдээлэл авах зэргээр төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлалын туршилтын” хөтөлбөрийн хүрээнд “Цар тахлын үе хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2“-т хамрагдсан айл өрхийн төлөөлөл өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгоно. Энэ төсөлд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1,259 өрхийг хамруулжээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан